Бито
Битогийн гэрт тавтай морил... Хэлэх гээд чадахгүй байгаа зүйлээ хэн нэгэнтэй хуваалцах нь өөрийг чинь ганцаараа биш гэдгийг мэдрүүлэх болно.
Тэмдэглэл #4 Бороо
 
Бороо хүнд гуниг төрүүлдэг, зарим хүнд аз жаргал, ганцаардал мэдрүүлдэг ...
Анхны бороо орохоор уулзана гэсэн амлалт биелэхгүй болсон бол бороо орох бүр гунигт
дурсамжийг сануулан нулимсан дусалтай хамт буудаг.
Бороонд би дуртай. Бороо орж байхад нэг л нам гүн.

"Тэмдэглэл #4 Бороо" цааш унших »
Шүлэг #2 Би чамд хайртай гэж...
Зургийг томоор харах

Би чамд хайртай гэж
Итгэлт зүрхнээсээ хэлье
Тэнгэрийн зүг гараа дэлгэж
Оддын тоогоор хайраа шивнэе
*** *** *** *** *** ***
 
 

"Шүлэг #2 Би чамд хайртай гэж..." цааш унших »
С.Мөнхбаяр - Хичээлийг огт ойлгодоггүй хүн гэж байдаггүй...
Зургийг томоор харах  Өнөөдөр манай зочноор Magic choice сургалтын төвийн гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр оролцож байна. 
Та эхлээд өөрийгөө танилцуулна уу? Та нягтлан бодогч мэргэжлийг хаана эзэмшсэн бэ?
С.Мөнхбаяр: Миний нэрийг С.Мөнхбаяр гэдэг. 2001 онд НББ-ийн Мандах дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2003-2007 он хүртэл Номадсын сүлжээ ресторанд ерөнхий нягтлан бодогчоор, 2007 оноос хойш Мэжик чойс сургалтын төвийн захиралаар, 2010 оноос эхлэн Шидэт Сонголт Аудит ХХК-д аудитороор ажиллаж байна.

"С.Мөнхбаяр - Хичээлийг огт ойлгодоггүй хүн гэж байдаггүй..." цааш унших »
Зөвлөгөө #6 - Клип болон дуу оруулах (youtube, 4shared)
Өнөөдөр youtube сайтад видео байрлуулах, 4shared.com сайтад дуу байрлуулах болон байрлуулсан дуугаа хэрхэн блогтоо оруулах талаар бяцхан зөвлөгөө орууллаа.
Youtube сайтад видео бичлэг байрлуулах:
blogspot-д бүртгүүлсэн буюу google дээр gmail хаягтай бол тэр хаягаараа
шууд нэвтэрч болно. http://www.youtube.com/ хаягаар ороод ингэж орохдоо sign in гэдэг дээр дарна.

"Зөвлөгөө #6 - Клип болон дуу оруулах (youtube, 4shared)" цааш унших »
Х.Болор-Эрдэнэ - Ээж маань миний зүүдийг байнга манаж...
Өнөөдөр манай зочноор зохиолч Х.Болор-Эрдэнэ эгч оролцож байна.
Та анх блогтой болсон дурсамжаасаа хуваалцаач?
Х.Болор-Эрдэнэ: 1997 онд байх аа. "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа өөрийнхөө нэг өгүүллэгийг санаандгүй гүүглээр шүүж үзсэн юм. Тэгсэн чинь энд тэндхийн блогууд дотор нэлээд хуулагдаад явж байх юм. Зарим нь бүр өөрийнхөө нэрээр ч нийтэлчихсэн харагдсан. Тэгээд л нэгэнт ном болгоод хэвлүүлчихсэн бүтээлээ өөрийнхөө нэрээр нийтэлж, уншигчдад ойртох нь зөв юм байна гэж бодоод анх БЛОГМН дээр Нүцгэн шөнө нэртэй блогоо нээж байлаа.
Тэр өгүүллэг маань одоо "Дурласан цас" нэртэй дуу болчихоод байгаа "Дурлал" гээд өгүүлэг маань юм шүү дээ. Цас хүнд дурлажээ гээд л эхэлдэг.

"Х.Болор-Эрдэнэ - Ээж маань миний зүүдийг байнга манаж..." цааш унших »
Тэмдэглэл #3 Өөдгүй амьтан...
Ангид ороход Баагий ганцаараа байлаа. - Ангийнхан хаана байгаа юм? - Номын санд байгаа, хэр уншиж байна? - Амжихгүй юмаа. Чи дээшээ гарахгүй юм уу. - Би хүнтэй уулзах гээд хүлээгээд байна. - Аан за за, би гарлаа шүү... Номын санд ороход ангийн 4 охин хамгийн арын ширээнд байгаа харагдлаа. Халиунаа дэвтэр-ээ дэрлээд унтаж  байгаа мэт харагдлаа. Ойртох тусам аяархан хурхиран унтаж байгаа нь сонсогдов...
"Тэмдэглэл #3 Өөдгүй амьтан..." цааш унших »
Болжмор - үндсэн зорилго нь эрүүл ирээдүйг бий болгох юм
Зургийг томоор харах
Өнөөдөр манай зочноор зохиолч Цэндийн Байгалмаа буюу та бидний мэдэх блогчин Болжмор эгч оролцож байна. Энэ ярилцлагыг 4 сарын 26-нд авсан юм.
 
  Таны хамгийн анхны бичсэн зохиол? анх зохиол бичих болсон   тухайгаа?
  Ц.Байгалмаа: Миний хамгийн анхны зохиол маань “Мянган жилд ургах ганц сарнай”
Хүний нутагт хийх зүйлээ олж ядаж байхдаа нэгэн найзынхаа хэлсэн амьдралаар нэг хуудас өгүүллэг бичиж үзмээр гэнэт санагдаад, тэгээд л эгч нь үүнийг бичсэн дээ.
Блогтой ч танилцаж амжаагүй байхдаа цаасан дээр бичиж байлаа.

"Болжмор - үндсэн зорилго нь эрүүл ирээдүйг бий болгох юм" цааш унших »
Анжигай - хуваалцах сайхан боломжийг олгосон.
Зургийг томоор харах
Өнөөдөр манай зочноор Банжиг нэт-ийн админ Анжигай ах оролцож байна... Та дуу хөгжимд багаасаа дуртай байсан уу? хар сарнай хамтлагт орсон түүхээсээ хуваалцаач? 7-р ангиасаа л бүжгийн дугуйланд яваад тэгээд л бүжгээр хэсэг амьсгалсан даа Карерийн хамгийн оргил нь Хар сарнайн бүжигчин байсан үе байж дээ, анх олон ард, цэнгээнт бүжиг бүжиглэдэг байсан. Сүүлдээ орчин үеийн бүжигчин байсан.

"Анжигай - хуваалцах сайхан боломжийг олгосон." цааш унших »
(Нийт: 23)